СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонг шүүхийн шийдвэр биелүүлж, огцрохыг шаардан жагсав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
4 жилийн өмнө

АШУҮИС-ийн багш нар өнөөдөр БСШУСЯ-ны гадна тус сургуулийн захирал Ж.Цолмонг шүүхийн шийдвэр биелүүлэн огцрохыг шаардав. 

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2018 оны долдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмонг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Дээрх шийдвэрийг Г.Батбаатар эрхзүйн үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасны дагуу гурван шатны шүүхээр түүнийг үндэслэлгүй халсныг тогтоож, Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох болон шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан ч өнөөг хүртэл томилоогүй байгаа аж. 

Иймд салбарын яаманд долоо хоногийн хугацаатай шаардлага өргөн барилаа. 1 сарын 21-нд нааштай хариу авна гэж найдаж байна. Хэрэв нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт орно гэв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.