СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Нямбаатар: Сонгуулийн үеэр хэн нэгнийг гүтгэвэл Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ, хорих ялтай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар Эрүүгийн хуулинд орсон "гүтгэх" заалтыг ийн тайлбарлалаа. 

-Сонгуулийн үеэр хэн нэгнийг гүтгэвэл Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ, хорих ялтай. Засгийн газраас өргөн барьж, УИХ-аас баталсан хуулинд "гүтгэх" заалтыг Зөрчлийн хуулиас Эрүүгийн хууль руу оруулсан. Энэ зөвхөн сэтгүүлчдэд хамаатай асуудал биш. Монгол улсын насанд хүрсэн иргэн бусдыг цахим болон олон нийтийн хэрэгслээр гүтгэсэн бол үүнийг гэмт хэрэг гэж үзнэ. Ийм хэрэг үйлдвэл торгоно гэж үзсэн. Мөн, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийх гэсэн сонголт бий. Зорчих эрхийг хязгаарлах заалт хэрэгжихгүй байгаа. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Гүтгэсэн нь гэмт хэрэг биш. Үүнийг Иргэний хэрэгт оруулж өгөөч" гэсэн. Харин ажлын хэсэг төслөө хамгаалаад гарсан. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.