Хүн бүр хүүхдээ эрүүл, таатай, боловсрол сайтай газарт өсгөхийг эрмэлздэг. Хэрэв та боловсролын тогтолцоо сайн, үзэл бодлоо ил тод илэрхийлэх орчныг бүрдүүлж чадсан эрх чөлөөний орон Америк яах аргагүй таны хайж буй хүүхдээ өсгөх хамгийн тохиромжтой улс гэж бодож байвал эндүүрэл гэдгийг судлаачид тогтоожээ.
Пенсильванийн их сургууль, Америкийн мэдээ ба дэлхийн мэдээлэл байгууллагын 2016 оноос хойш хамтран гаргаж буй хамгийн сайн улсуудын жагсаалтад энэ талаар тэмдэглэсэн байна. АНУ хүүхэд өсгөхөд хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалтад 18 дугаарт оржээ.
Тиймээс та хүүхдээ өсгөхдөө олон нийтийн боловсролын тогтолцооноос гадна аюулгүй орчин, хүйсийн тэнцвэртэй байдал, эко орчин, гэр бүлсэг нөхөрсөг хууль дүрэм, хүний эрхийг дээдэлдэг таатай өөр орчныг хайх хэрэгтэй. Уг судалгаагаар хүүхдээ өсгөхөд хамгийн таатай улс орнуудын жагсаалтыг Дани, Швед, Норвеги зэрэг улсууд тэргүүлсэн байна. Эдгээр улс орнууд жирэмсний амралт, сургуулийн өмнөх цэцэрлэгийн насны боловсролыг үнэгүй олгдог, тэтгэвэр тэтгэмж, төрөөс олгож буй нийтийн боловсролын тогтолцооны түвшнээр шалгарчээ.
Канад улс жагсаалтын дөрөвдүгээрт, тавдугаар Нидерланд, зургадугаарт Финланд, долдугаарт Швейцарь, наймдугаарт Шинэ Зеланд, есдүгээрт Австрали, аравдугаарт Австри улс орсон бол удаах байранд Их Британи бичигджээ. АНУ жагсаалтын хойгуур буюу 18 дугаарт бичигдэх болсон гол шалтгаан нь хүүхэд эрүүл өсч торних аюулгүй орчныг бүрдүүлж чадаагүй гэж үзсэн байна.
Эх сурвалж: CNN