СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын нэг юанийн мөнгөн дэвсгэрт дээр байдаг тракторчин эмэгтэй таалал төгсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын анхны эмэгтэй тракторын жолооч 1948 онд ажилд орсноор үндэсний бахархалт домог болон тэмдэглэгдэж нэг юанийн мөнгөн дэвсгэртэд дүрээ мөнхөлсөн байдаг билээ. Тухайн үед тракторын жолооч бэлтгэх ангид цорын ганц эмэгтэй бүртгүүлэн, сурч төгссөн нь Лиан Жун юм. Тэрбээр 90 насандаа таалал төгссөнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулжээ.

1930 онд Хятадын Хэйлонжиан мужийн алс хөдөө нутагт мэндэлсэн Лиан Жун олон жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа “тракторыг хэн ч над шиг сайн жолоодож чадахгүй. Надад энэ амьдралдаа харамсаад байх зүйл үгүй” хэмээн өгүүлсэн байна. Тэрээр хөдөө нутгийн сургуульд сурахын хажуугаар фермийн ажилд тусалж хүүхэд насаа өнгөрөөжээ. Анх удаа нутагт нь тракторын жолооч бэлтгэж, сургах дамжаа нээгдэж 70 оюутан элсүүлсний дунд ганц эмэгтэй байсан нь Лиан Жун байлаа. Тэр амжилттай төгсөж асар уудам тал нутагтай, хүн ам ихтэй Хятадын анхны, цорын ганц эмэгтэй тракторын жолооч болсон түүхтэй.

1949 онд коммунист удирдагч Мао Зэдун БНХАУ-ыг байгуулсан юм. Хятад орон коммунист дэглэм байгуулж, ажилчин анги нийгмийн бахархал болж байх үед олонд танигдсан шаргуу хөдөлмөрчин эмэгтэй бол Лиан Жун байлаа. 10 гаруй жилийн дараа буюу . Ингээд тэр бүх боломжуудаа алдалгүй ашиглаж чадсан хятад эмэгтэйчүүдийн гол төлөөлөл болсон билээ. Зөвхөн трактор бариад зогсохгүй инженер, улс төрч болох хүртлээ урт аяныг туулжээ.

 

 

Хятадын коммунист намд элссэний дараа Лиан Жуныг Бээжин рүү илгээж газар тариалангийн машин механизмын талаар илүү их зүйл сургахаар сургуульд явуулсан байна. Түүний түүхээр олон арван мянган эмэгтэйд урам зориг өгөхөөр ном товхимол хэвлүүлсэн байдаг.

Коммунист дэглэмийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн гол төлөөлөл, урам зориг болж байсан Лиан Жун 1990 онд Харбин газар тариалангийн машин механизмын товчооны ахлах инженерийн албан тушаалаас тэтгэвэртээ гарч амарсан. Гэсэн ч ойрын жилүүдэд хүндээр өвдөж, даваа гарагт гэртээ тайван нойрссон хэмээн хүү нь мэдэгджээ.

 

 

Хятадын ард түмэн цахим орчинд эрчүүдийн хийж чаддаг зүйлийг эмэгтэйчүүд ч дутахааргүй чадна гэдгийг өөрийн амьдралаар гэрчилсэн эр зоригт, эрдэм чадалт эмэгтэй бурхны оронд заларсанд эмгэнэж, хүндэтгэл үзүүлсээр байна. 

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.