УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганаар нийт дөрвөн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.
-“Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Усны асуудал хариуцсан агентлаг байгуулна
“Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийн, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус тогтоолын төсөлд Усыг хэрхэн ашиглах, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх агентлагийг улсын хэмжээнд байгуулах шаардлагатай бөгөөд хуулийн төсөлд сав газрууд энэ ажлыг хариуцахаар тусгасан байгаа юм байна. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 43 гишүүн оролцож байна.