СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Оюу толгой" ХХК-ийн 15 мянган гэрээний ажилчдыг үндсэн ажилтан болгохыг шаардав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

"Улсаа аврах ард түмний" хөдөлгөөнөөс өнөөдөр Оюутолгой компанийн байранд мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнөөс "Оюу толгой" ХХК-ийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байгааг мэдэгдэв. Шаардлагад "Оюутолгой" ХХК-ийн ажилчдын амралтыг сунгаж өгөх, 15 мянган гэрээний ажилчдыг үндсэн ажилтан болгохыг шаарджээ. 

"Оюутолгой" компанийн ажилчдын зүгээс ажиллах нөхцөл, амралт ажилчдын цаг, цалинг нэмэгдүүлэх асуудлаар Улсаа аврах ард түмний хөдөлгөөнд хандсан гэв. Энэхүү шаардлагад 15 мянган гэрээний ажилтан байдаг бөгөөд тэднийг үндсэн ажилтан болгосноор цалин нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Мөн нийт ажилчид 14 хоног ажиллаад долоо хоног амардаг. Гэтэл хөдөө орон нутгаас ирж ажилладаг иргэдийн хувьд ихэнх хугацаагаа ирж очих хоногт зарцуулж, гэр бүлдээ болон өөртөө цаг гаргахгүй байдал үүсдэг. Иймээс амралтын хоногийг 14 хоног болгон сунгахыг шаардлагадаа тусгажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.