СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Австралийн түймэр үерийн аюулаар солигдоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс, Викториа мужуудад асч буй ойн түймэр 10 сая гаруй га талбайг шатааж, 28 хүний аминд хүрээд байгаа билээ. Энэ долоо хоногийн дундуур түймрийн бүсэд бороо орж эхэлсэн бол .

Лхагва гарагийн байдлаар Авалон хотод хагас цагийн дотор 44 мм бороо орж, салхины хурд цагт 110 км-т хүрсэн байна. Мөн Сэйнт Албансад хагас цагт л гэхэд хуртунадасны хэмжээ 54 мм-т хүрчээ. Түймэрт хамгийн их өртөж буй Шинэ Өмнөд Уэльс, Викториа мужууд төдийгүй нийт Австрали тив даяар дунджаар 10 мм бороо орно хэмээн цаг уурын газраас мэдэгджээ.

Тэр дундаа Шинэ Өмнөд Уэльсийн нутаг дэвсгэрт энэ долоо хоногийн лхагваас бямба гараг хүртэл 50 мм бороо орох ба энэ нь түймрийг намжаах сайн талтай ч түймэр асаагүй нийтийн оршин суудаг газруудад үер дагуулах аюултай гэдгийг анхааруулж байна. Тус мужийн Мэлбурн, Гилонг, Риверина зэрэг хотуудад аянга цахилгаантай аадар бороо орно гэжээ. Мэлбурнийн хойд хэсэгт байдаг Алтона, Саншайн Уэст, Рингвуд, Флемингтон зэрэг газруудад хэдий нь үер бууж осол гэмтэл бүргэгдсэн байна.

. Австралийн цаг уурын товчооны мэргэжилтэн Сара Скалли ойн түймэрт автаж буй гол бүс нутагт ширүүн бороо орж, үер буух төлөвтэй байгаа тул модод унаж, хөрс гулсах аюултай хэмээн анхааруулсан байна. 

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.