Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Өвөр гүнтийн товчоогоор нэвтэрсэн 62-00 УАЕ Nissan patrol машиныг шалгахад жолооч А нь гарал үүсэл болон зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар агнаж, эвдэж жижиглэсэн зэрлэг гахайн мах, ятуу шувуу 1 ширхэг, ленок, цурхай загас 2 ширхэг МР-153 маркийн буу тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Иймд иргэн А-д хэрэг үүсгүүлэн шалгуулахаар галт зэвсгийн хамт цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн 56-10 УНЭ Prius машины жолооч А нь холбогдох бичиг баримтгүй хоёр шуудай алтны судалтай чулуу тээвэрлэж явсныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна.