СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Засгийн газраа огцруулсан В.Путины төлөвлөгөөнд юу багтав?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлсний дараа Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгчийн саналыг дэмжих зорилготойгоор Засгийн газраа огцрууллаа. Путины жил бүр улс орны хууль тогтоогчдод хандан тавьдаг илтгэл дээрх уг шийдвэрүүдийг Засгийн газрын танхим төдийгүй Парламентын доод танхим болох төрийн Думын гишүүд өмнө нь мэдээгүй байсан тул гэнэтийн үйл явдал болсон гэж зарим эх сурвалжид онцолсон байна.

Ерөнхийлөгч Путины Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, төрийн эрх мэдлийг Парламентад шилжүүлэх тухай шийдвэр нь . Хууль тогтоогчдын өмнө тавьсан илтгэлд дурдсанаар улс орон даяар сонгуулийн санал хураалтаар Парламентын гишүүд, Засгийн газрын тэргүүнийг сонгох нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих ажээ. Одоогийн хуулиар Ерөнхийлөгчийн санал болгосон Ерөнхий сайдыг Парламентад дэмждэг тогтолцоо бий. Путины Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтүүд, дэвшүүлсэн саналыг дурдвал:

-       Парламентын доод танхим төрийн Дум Засгийн газар, Ерөнхий сайдыг томилоход илүү их үүрэг гүйцэтгэнэ

-      

-       Олон улсын хууль эрх зүйн орчныг хязгаарлах

-       Төрийн тэргүүнүүдийг хоёроос дээш удаа дараалан сонгохгүй байх

-       Гадны иргэншилтэй болон гадаад оронд оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх хуулийг              хүчин төгөлдөр хэрэгжүүлэх

-       Ерөнхийлөгч Путины даргалж буй

-       Медведевийн оронд Ерөнхий сайдаар татварын үйлчилгээ хариуцаж байсан Михайл Мишустиныг санал болгов

-       Мөн шинээр төрж буй хүүхдийн тоог нэмэх

-       Олон гишүүнтэй гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлэх

-       Шинээр ээж болсон эмэгтэйчүүдэд төрөөс тэтгэмж олгох

-       Дунджаас доогуур орлоготой гэр бүлийн 3-7 настай хүүхдүүдэд төрөөс халамжийн мөнгө олгох

-       Сургуулийн эхний дөрвөн жилд үдийн хоол үнэгүй олгох зэрэг багтжээ.

Сөрөг хүчний удирдагч Алексей Навальны Үндсэн хуулинд нэмэлт оруулна гэдэг бол луйвар. Путины хамгийн гол зорилго бол бүх насаараа удирдагч байх хязгааргүй хүсэл хэмээн буруутгасан байна. .

 

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.