Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятадын Ухань хотод дэгдээд буй уушгины хатгаатай төстэй өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус байж магадгүй талаар энэ сарын эхээр мэдэгдсэн. Яг ямар төрлийн вирус гэдэг нь тодорхой бус байгаа нь Азид төдийгүй дэлхий дахинд сэрэмжлүүлэг болоод байгааг “Аsia.nikkei” онцолсон байна. 2003 онд SARS, шувууны томуу зэрэг халдварт өвчин олон мянган хүнд халдварлаж, олон зуун хүний аминд хүрч, дэлхийн аялал жуулчлал, худалдаанд ихээхэн саад учруулж байсан билээ.
Түүнчлэн Ази тив вирусийн гаралтай шинээр дэгдэж буй халдварт өвчин болон байгалийн гамшгийн халуун цэг болох тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байгаа юм. Харин энэ удаа БНХАУ-д дэгдэж Азийн орнуудад тархаад буй коронавирусний шинэ төрөл нь өндөр хэмээр халуурах, ханиалгах зэргээр зөөлөн хэлбэрээр илэрдэг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн настай хүмүүс болон өөр өвчинтэй хавсарч илэрсэн тохиолдолд амархан хүндэрдэг аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгааны урьдчилсан дүнгээр, энэ өвчнөөр өвчилсөн хүний олонх нь далайн бүтээгдэхүүний захаар байнга үйлчлүүлдэг бол харьцангуй бага хувь нь үйлчлүүлдэггүй гэж хариулжээ.
Эх сурвалж: https://asia.nikkei.com/