Дэлхийн улс орны ард түмний IQ дунджаар 59-108 байдаг аж. Хамгийн бага IQ –тай нь гвинейчүүд гэнэ. Гвинейчүүдийн IQ дунджаар 59 байдаг бол хамгийн өндөр IQ-тай ард түмэн нь сингапур болон хонконгчууд ажээ. Тэдний IQ дунджаар 108 байдаг гэнэ. Жил бүр дэлхийн улс орны ард түмнийг IQ-гийн түвшнээр нь ангилсан жагсаалтыг “Форбес” гаргадаг. Өнгөрсөн оны байдлаар хамгийн өндөр IQ-тай иргэдтэй орноор Сингапур тодорч Хонконг удаалжээ.
Харин гуравдугаарт, Өмнөд Солонгос, дөрөвдүгээрт, Япон, тавдугаарт, БНХАУ орсон байна. Манай улсын хувьд жагсаалтын есдүгээрт бичигджээ. Монголчуудын IQ өндөр байгаа шалтгааныг гаднын судлаачид эрс тэс уур амьсгал болон уламжлалт хоол хүнстэй холбон тайлбарладаг. Тухайлбал, Финландын Аалто их сургуулийн судлаач Сюзанна Вилянен “IQ түвшин Экваторын бүсэд хамгийн бага байдаг бол хоёр туйл руу ойртох тусам нэмэгддэг. Тиймээс тал нутаг, уул нуруу, арал дээр амьдардаг хүмүүс гол мөрний сав хөндийн үржил шимт газарт амьдардаг хүмүүсээс илүү оюуны өндөр чадавхитай байх хандлагатай” хэмээжээ.
Түүнчлэн “Монголчуудын IQ яагаад өндөр байдаг вэ” гэсэн гарчигтай нийтлэлд “Хээр талд амьдардаг монголчууд амьд явахын тулд IQ өндөртэй байх шаардлага тулгарсан. Гадил нь өөрөө газарт унадаг Эквадор Улс орчмынх шиг биш, IQ нь өндөр хэдий ч тухайн улс барууны орнууд шиг хөгжиж чадаагүй л байна” хэмээн бичсэн байна. IQ бол бид шинэ зүйлийг хэрхэн хурдан сурах, мэдээллийг хэрхэн удаан тогтоох, дүн шинжилгээ хийх зэрэг оюун ухааны чадвар юм. Гэхдээ нөгөө талаас амьдрал дээр оюун ухааны чадвар өндөртэй боловч бусадтай зохицож чаддаггүй, нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй, аз жаргалгүй олон хүмүүс байдаг байна.
Эх сурвалж http://worldpopulationreview.com/countries/average-iq-by-country/