СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-16

Элчин сайд нар нэг нэгнээ өмөөрөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монгол Улсаас Франц Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргээр АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Монголд болсон элчин сайдуудын уулзалтад оролцохоор ирэх үед нь түүнд хилийн хориг тавьсан юм.

А.Баттөрийг "Оргон зайлж магадгүй" гэх үндэслэлээр АТГ-аас баривчлан саатуулж, улмаар шүүхээс 30 хоног баривчлах тогтоол гарсан. Түүнийг дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж, визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ оффшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө Францын өмнөд хэсэгт усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг үндэслэлээр шалгаж байгаа юм. 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан А.Баттөрийг мөн зөвлөх байсан, одоо Швейцарьт суух Элчин сайд Л.Пүрэвсүрэн "Элчин сайд А.Баттөр визний мөнгө завшиж, тэр нь оффшорт мөнгө угаасан хэрэг болж хоригдсон гэх! Гаднын иргэд визний мөнгөө хувь хүний дансанд хийж, тэр нь байшин авах хэмжээний болох үндэс байхгүй ээ! Боломжгүй! Визний хураамж авдаг нарийн журам, хатуу хяналттай!" хэмээн өмөөрч, жиргэжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.