СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Б.Эрдэнэдэлгэр: Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж бусдад залилуулдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанк, Монголын банкны холбоо болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба (МБА)хамтран зохион байгуулж буй "Ятгах тусам нягтал" аяны талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.

Уг аяны хүрээнд иргэдэд эрх зүйн болон санхүүгийн боловсрол олгох, зөв хандлага, зөв хэвшил төлөвшүүлэх зорилготой. .

Өнөөдрийн байдлаар Монгол улсад бүртгэгдэж байгаа цахим залилангийн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай болон олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргүүд эзэлж байгаа аж.

Тухайлбал, гадаадын харилцагч байгууллагуудтай мэйлээр харилцдаг. Уг харилцаан дунд төлбөрийн нэхэмжлэл, мөнгө хүлээн авах данс зэргийг илгээдэг. Гэ. Иймээс танай компанитай болон хувь хүнтэй харилцагч байгууллага тань дансны дугаар, хаягаа өөрчлөн илгээсэн бол заавал нягталж, шалган, лавлах хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.

Түүнчлэн сүүлийн үед фэйсбүүкийн сэтгэгдэл дор бага хүүтэй их хэмжээний валют зээлүүлнэ гэх цахим залилан хийх болсон. Тухайн зээлийг сонирхож байвал холбоос хэсэгт хандана уу гэдэг. Уг холбоос руу ороход таны хүсэлтийг судаллаа мөнгө олгох боломжтой юм байна гээд энэ дансанд мөнгөө шилжүүлнэ үү гэдэг.

Гэтэл иргэд авах ёстой зээлний мөнгөн дүнгийг бодоод мөнгө шилжүүлдэг. Ингээд зээл олгохгүй  мөртлөө иргэдээс мөнгө луйвардаж авдаг гэсэн үг. Тиймээс ийм төрлийн зар сурталчилгаанд хууртахгүй байхыг зөвлөж байна.

. Гадаадын хөрөнгө оруулалттай, олон жил үйл ажиллагаа явуулсан гэхээр баталгаатай гэж ойлгоод байдаг. Гэтэл гадаадын гэх болгон баталгаатай биш эсрэгээрээ эрсдэл дагуулдаг.

Гадаадын байгууллагад залилуулсан бол хохирлыг эргэн барагдуулах боломжгүй байдаг. Олон шатлалт маркетинг, сүлжээний гэх зүйлд элсэхгүй байх хэрэгтэй.

Борлуулсан бүтээгдэхүүнээсээ тодорхой хувь тооцоод урамшуулал авч байвал өөр ойлголт. Бүтээгдэхүүн борлуулахын тулд заавал хэн нэгнийг урьж бүтээгдэхүүн борлуулсан бол сүлжээний гэсэн тодотголтой.

Залилангийн арга хэлбэр өөрчлөгдөж байгаа ч нэг зүйл өөрчлөгддөггүй тэр нь бол .

2017 онд олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу сүлжээний хэргийг Эрүүгийн хуулинд оруулж өгсөн. Тэгэхээр иргэн та хэн нэгэн хүний мөнгийг авч ашиглаагүй байж болох ч энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон бол гэмт хэрэг үйлдэгч болдог. Хохирлын хэмжээнээс хамааран ял үүрдэг байгаа. Бусад төрлийн залилангаас цахим залилангийн гэмт хэргийн илрүүлэлт өндөр байдаг.

Олон нийтийн сүлжээнд “Ирэх онд хэр баяжих вэ”, “Ирээдүйд та ямар хүн болох вэ” гэх мэдээлэл рүү иргэд нэвтрэн фэйсбүүкийн нууц үгээ хийн уншдаг. Гэтэл энэ нь цаагуураа таны цахим хаягийн нууц үгийг мэдэж аван ойр дотнын хүмүүсээс тань мөнгө төгрөг нэхэх байдлаар залилан үйлддэг байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.