Судлаачдын зөвлөснөөр эмэгтэйчүүд эрт цэвэршихээс сэргийлэхийг хүсвэл идэвхтэй бэлгийн амьдралтай байх хэрэгтэй гэжээ. Долоо хоног бүр энгэр зөрүүлдэг эмэгтэйчүүд сард нэг удаа дотно харилцаанд ордог эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрт цэвэрших магадлал 28 хувиар бага байдаг байна. Мөн сард нэг удаа дотно харилцаанд ордог эмэгтэйчүүд нэг сард болон түүнээс олон сарын зайтай энгэр зөрүүлдэг эмэгтэйчүүдээс цэвэрших магадлал нь 19 хувиар бага байдаг гэжээ.
Үүний гол шалтгааныг тайлбарлаагүй ч судлаачид дотно харилцаа нь хүний бид дохио илгээснээр жирэмсэн болох магадлалыг дэмжиж, улмаар цэвэршилтийн явц удааширдаг байж магадгүй гэж үзсэн байна. Гэвч ихэнх эмэгтэйчүүд амьдралын дунд үед буюу дундаж насан дээрээ сексийн давтамж нь багасдаг тул биологийн мэдрэмжээрээ эрт цэвэрших үзэгдэл ажигллагддаг ажээ.
Нөхөн үржихүйн үйл явц зогсонги байдалд орсноор өндгөн эс боловсруулалт ч мөн зогсдог байна. Тиймээс аль болох эрч хүчтэй байхыг судалгааг удирдсан доктор Меган Арнот эмэгтэйчүүдэд зөвлөж байна. Өндгөн эс боловсрох үед дархлааны систем доголдсоноор эмэгтэйчүүд өвчинд өртөмтгий болдог. Тиймээс бэлгийн идэвхгүй амьдралаас болж жирэмслэх магадлал буурвал таны биед ямар ч үр ашиггүй гэжээ.
Эх сурвалж: CNN