СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2020 онд тархиа анагаах таван арга

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн долоон тэрбум гаруй иргэн бид шинэ арваны эхлэл 2020 онтой золгож, шинэ оны төлөвлөгөө, ирээдүйгээ хэдий нь тодорхойлсон гэдэгт найдаж байна. Харин та хэрхэн оюунаа цэнэглэж, тархиа эрүүл байлгах талаар бодож байвал дараах таван алхмыг хэрэгжүүлээрэй хэмээн зөвлөжээ.

1.    Өөдрөг байдалд суралцах

Та амьдралынхаа аль болох гэгээлэг, эерэг талыг харж өөдрөг байхад суралцаарай. Өөдрөг байж чадвал зүрхний шигдээс, харвалт зэрэг үхлийн аюултай өвчнөөр өвдөх эрсдэлийг 35 хувиар бууруулдаг ба дархлааны тогтолцоог сайжруулж, эрүүл хооллож дасгал хөдөлгөөн хийснээс дутуугүй насыг уртасгадаг. Бодитоор авч үзсэн ч таны өдөр тутмын амьдралд тохиолддог стресс бухимдлыг үгүй хийнэ.

2.    Сайн дурын ажил эхлүүлэх

Сайн үйл хийх нь танд тустай гэдгийг шашны сургаальд сургадаг. Бодит байдал дээр ч мөн та бусдад тусалж, сайн үйл хийсний дараа тархинд тань мэдээлэл хүрч сайн сайхны мэдрэмж цусны эргэлтийг сайжруулдаг байна. Ингэснээр стрессийг багасгаж мөн л урт наслахад тустай ажээ. Тиймээс сайхан сэтгэл таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

3.    Аливаад талархах

Талархах сэтгэл бидэнд олон талын үр өгөөжтэй гэдгийг ойрын 10 жилийн хугацаанд эрдэмтэн судлаачид илүү их ярих болсон. Сайхан сэтгэлээр аливаад талархах нь сэтгэл санааны тайван бус байдлыг арилгаж, гутралыг үгүй хийж, өөдрөг байдлыг нэмэгдүүлдэг. Талархах сэтгэлийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

4.    Сошиал холбоогоо идэвхжүүлэх

Харвардын сэтгэл мэдрэлийн эмч Роберт Валдингер олон нийтийн цахим сүлжээ буюу сошиалаар гэр бүл, найз нөхөд, бусадтай байнга холбоо харилцаатай байж чаддаг хүмүүс тийм биш хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг гэдгийг судалгаагаар нотолсон тухай илтгэл тавьжээ. Холбоо харилцаа сайтай байх нь аз жаргалтай, эрүүл байхын үндэс гэдгийг сошиал хөгжихөөс ч өмнө мэргэжилтнүүд зөвлөдөг байсан юм.

5.    Зорилгоо тодорхойл

Зорилгоо тодорхойлж чадсанаар нөхцөл байдал сайжирч, аз жаргалтай урт удаан амьдрахад тань чухал хувь нэмэр болдог байна. Та бидний зорилго хэдий том байна тэр чинээгээр хүсэл эрмэлзэл, сайн сайхан байдал нэмэгддэг аж. Зөвхөн хичээл зүтгэлийг зорилгоо болговол хэтэрхий их стресстэй, ганцаардмал байдаг тул мохоох нь бий. Тиймээс илүү томоор төсөөлж, аливааг өргөнөөр харж чадвал дарамтаас ангижрахад тань тусална.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.