СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: 2020 оны сонгуулийг хүлээж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг шийдэхгүй байна гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж Улсын дээд шүүхийн гадна талбайд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар мэдээлэл хийлээ.Тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж буй юм.

. Шүүхийн байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулж байх ёстой. Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн гурван танхимын бүрэлдэхүүн бүрдээгүй байгаагаас үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байна.

Нийгэмд хүлээгдэж буй 23 хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө гэсэн. Гэвч өдийг хүртэл ямарч шийдэгдсэн шийдвэрлэсэн юм алга. Эдгээр хэргийг өдий хүртэл шийдэхгүй байгаа нь 2020 оны сонгуулийг хүлээж буй хэмээн бид хардаж байгаа. Энэ хэлмэгдүүлэлтийн хэргийг нэн яаралтай шийдэж өгмөөр байна. Ардчилсан Монгол Улсын ямар ч иргэн ийм эрүү шүүлтийн хэлмэгдүүлэлт дахин өртөх ёсгүй” гэв.

. Өнөөдөр бид 24 цагийн дотор яаралтай уулзах хүсэлтийг хүргүүлж байна. Хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.