Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсоныг дуулгалаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын тээвэрчид ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литва, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг нийт 16 улс руу тээвэрлэлт хийх үүд нээгджээ. Түүгээр зогсохгүй “Монтранс авто” ХХК эхний туршилтыг амжилттай хийсэн байна.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам хэлэхдээ "Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ээр Азийн авто замын сүлжээний АН-3 буюу ОХУ-ын Улаан-Үд хотоос Улаанбаатар хотоор дамжин БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл, АН-4 буюу ОХУ-ын Новосибирск хотоос Баян-Өлгий, Ховд аймгаар дамжин БНХАУ-ын Хонгираф хилийн боомт хүртэл тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Азийн авто замын сүлжээнд холбогдсон Монгол Улсын хоёр замаар улс хоорондын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг монгол тээвэрчид гүйцэтгэх боломж хангагдлаа" гэсэн юм.
Баруун талын коридорын дагуух тээвэрлэлтийг 2020 оны сүүлээр эхлүүлэхээр ажиллаж байна.
Тээвэрлэлт гүйцэтгэх ААН-д тавих шаардлагын хувьд: