НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Энэхүү журмыг хэрэгжүүлснээр Нийслэл хот хог хаягдлын нэгдсэн стандарттай болох аж. Уг журмаар хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын цогц менежмент хэрэгжүүлэх юм.
Нийслэлчүүд жилдээ 900 мянгаас 1,1 сая тонн хог хаягдал гаргаж, түүнийг 306 машинаар тээвэрлэн, 29 үйлдвэрт боловсруулж байна. Гэвч хог ачилтын машинуудын эвдрэл их, боловсруулах үйлдвэрүүдийн гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байдаг тул нийслэлчүүдийн хувьд хог хаягдал толгойны өвчин болж байна. Иймд хог хаягдлын цогц менежменттэй болохоор дээрх журмыг боловсруулжээ.
Журмын төсөлд томоохон сүлжээ дэлгүүрүүд гаднаа хог хаягдлыг ангилан хаях цэгтэй байх, цас мөсийг цуглуулсан даруйд ачихыг хугацаатай болгох гэх мэтийг тусгажээ. Мөн төсөлд хог хаягдлыг гараар цэвэрлэх,үйл ажиллагааг бууруулж, хүний тоог цөөлөхөөр тусгаж өгчээ.