БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Үндэсний номын сангийн нөхцөл байдалтай танилцаж байна. Тус номын сангийн ерөнхий захирал Б.Ичинхорлоогоос "Шинэ номын сангийн барилгыг 6 дугаар сард багтаан ашиглалтад оруул гэж шахаж байгаа. Тэр үед нүүдэл, суудал хийнэ. 2020 онд хоёр тэрбум төгрөгийн төсөв танай дээр тавигдсан. Үүгээр юу хийхээр төлөвлөж байна вэ?" хэмээн асуув.
Үндэсний номын сангийн ерөнхий захирал Б.Ичинхорлоо:
-Манай номын сангийн даац хэтэрсэн. Дээврээс ус гоождог. Сан нь муудсан. Бид энэ талаар яаманд олон удаа хандаж байсан. Өнөөдөр энэ бүхэн цогцоороо шийдэгдэх гэж байгаад үнэхээр баяртай байна. Шинэ номын сан ашиглалтад орохоор 2 сая ширхэг ном, цахим номтойгоо нүүнэ. Эртний судар, номууд үлдэж, судалгааны төв, музей болох боломжтой болно.
Төсөвт төсөвлөгдсөн хоёр тэрбум төгрөгөөр юуны түрүүнд дээврээ янзална. Сантехникийн шугамаа солино, ил гарсан цахилгааны утаснуудыг янзална.