Испанийн тусгай эрхт Каталонийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг химийн үйлдвэрт дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, үйлдвэрийн найман ажилчин гэмтэж бэртсэн талаар эх сурвалжид мэдээлсэн байна. Хоёр ажилчин маш хүнд түлэгдсэн гэжээ.
Таррагонагийн өмнөд нутагт байдаг Кимикас дел Оксидо де Этилено үйлдвэрийн ослын дараа нэг хүн сураггүй болсныг албаны хүмүүс мэдэгджээ. Химийн хортой бодис дэлбэрсэн байж болзошгүй тул орон нутгийн эрх баригчид оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлсэн байна. Олон арван гал сөнөөгч үйлдвэрт ассан түймрийг унтраахаар шөнийн турш ажиллажээ.
Орон нутгийн цагаар 18:40 минутад үйлдвэрт дэлбэрэлт болсон байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчез үйлдвэрийн ослоос үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулахад Каталонийн эрх баригчдад дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
Эх сурвалж: The BBC