Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат болон түүний эхнэр Ц.Сарнай нарын хагалгааны дараах эмчилгээний хандивын аян өрнөөд, маш амжилттай явж байна. Өвөрмонголчуудын дунд хандивын аян өрнөж, нийт 45 сая төгрөгтэй тэнцэх юань цугласныг Ц.Сарнайгийн данс руу шилжүүлсэн гэсэн таатай мэдээлэл байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган ЭСЯ-ны төсвөөс таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
Рок попынхон ч энэхүү хандивын ажилд идэвхийлэн оролцож байна. 2 сарын 1-нд "Никитон ба найзууд", 2-нд "Аравт" тоглолт болох бол "Никитон хамтлаг дангаараа 60 сая төгрөг, хийлч Дээгий хувиасаа 3 сая төгрөг шилжүүлсэн" гэж гитарчин Д.Өлзий-Орших жиргэжээ.