СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алдартай YouTuber трансжендер эмэгтэй гэдгээ зарлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Алдартай YouTuber эмэгтэй трансжендер гэдгээ зарлажээYouTube цахим хуудсанд сая сая дагагчтай Нидерландын YouTuber эмэгтэй Никки де Ягир трансжендер эмэгтэй гэдгээ олон нийтэд зарласан байна. Түүнийг трансжендер гэдгийг олон нийтэд зарлана гэсэн сүрдүүлэг ирэх болсон учир ийнхүү өөрийн биеэр дэмжигчдэдээ мэдэгдэхээр шийджээ.

Nikkie Tutorials бол түүний олон сая дагагчтай гоо сайхны арчилгаа, нүүр будалтын суваг юм.  . Түүнтэй хамт поп од Lady Gaga  бичлэг хийж, өнгөрсөн жил Marc Jacobs гоо сайхны зөвлөхөөрөө ажиллуулах болсон гэдгийг зарласан юм.

Ягир трансжендер эмэгтэй болсон түүхээ хуваалцахыг үргэлж хүсдэг байсан гэж тайлбар хийсэн 17 минутын бичлэгтээ ярьсан байна. Мөн “энэ тухай дэлхий даяар зарлаж байгаадаа итгэж чадахгүй байгаа ч үнэхээр сайхан мэдрэмж төрж байна. Эцэст нь үнэнийг мэдэцгээх цаг ирсэн” хэмээжээ. “Би жаахан байхаасаа л буруу биеэ олж төрснөө мэддэг байсан. Тиймээс би хүйсээ солиулах шийдвэрийг гаргаж өнөөдрийн биеийг бүтээсэн” гэж ярьсан байна.

 

 

Түүний ярьснаар эрэгтэй хүүхдийн биетэй ч үргэлж эмэгтэй хүүхэд шиг байсан тул зургаан настай байхад нь эцэг эх нь ойлгож дэмжсэнээр үсээ ургуулж эхэлжээ. Долоон настайгаасаа эмэгтэй хүүхдийн хувцас өмсөх болсон байна. Ингэж явсаар 14 настайдаа дааврын эм ууж, 19 насандаа хүйсээ бүрэн сольжээ.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.