УИХ-аас Сонгуулийн хууль батлагдсантай холбоотойгоор сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй СЕХ, ШӨХТГ, УБЕГ зэрэг төрийн байгууллагууд өнөөдөр хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнгийн онцолсноор "Сонгууль явуулахад шаардлагатай техник шинэчлэлийн ажил бүрэн дууссан" гэв.
Шинээр батлагдсан сонгуулийн тухай хууль нь ихээхэн онцлогтой болсон. Сонгууль явуулахад шаардлагатай техник шинэчлэлийн ажлыг бүрэн хийж дууссан. 2000 гаруй санал авах хэсэг байгуулна. 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлагдах хугацааг УИХ-ын чуулганаар батлагдсны дараа олон нийтэд танилцуулна. ТВ-үүдэд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл олгоно. 2 ба 3 дугаар сувагтай ТВ-ийн зөвхөн үндсэн сувагт зөвшөөрөл олгоно.
Хоёрдугаар сарын 1-нээс өмнө хамтарсан ажлын хэсгийн журам гаргах, тойрог мандатын хуваарилалт зэрэг сонгуульд бэлтгэл ажлуудыг дуусгана. Мөн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдын судалгаа, бүртгэлийг хийж эхэлсэн гэлээ.