Японы мэргэжлийн сумо бөхийн шинэ оны хамгийн эхний Хацу башёгийн гурав дахь өдрийн тоймыг толилуулж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар тус бүр нэг унаатай болоод байсан аваргууд өчигдөр мөн өвдөг шороодлоо. Их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр маэгаширагийн 1-ээс босч барилдаж буй Мёогирюуд унасан бол Какүрюү М.Ананд аварга маэгашира-2 Хокутофужид өвдөг шороодлоо. Мөн түүнчлэн озеки Гоейдо маэгашира-1 Эндод өвдөг шороодсоноор гурван өдрийн дараах байдлаар нэг ч даваа авч чадсангүй. Тамаваши Э.Мөнх-Оргилын хувьд өчигдөр Комүсүби Абигаар хоёр дахь даваагаа авлаа.