СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-10-23

Хятадын эмч нар амийг нь аварсан монгол хүүхдүүдээ эргэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Хятадын Улаан загалмайн сангийн үйл ажиллагааны тусламжтайгаар өнгөрсөн жил төрөлхийн зүрхний гажигтай Монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж байсан эмч нар ирж, өвтчнүүдээ эргэлээ.

. Тэднээс дөрвөн хүүхэд сонгож эргэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол улсад тав хоногийн хугацаатай иржээ.

Хэрэв хүүхдүүдэд хагалгааны дараах хүндрэл гарвал үнэ төлбөргүй дахин эмчилгээнд орно.

Эмч нарын очсон эхний хүүхэд Цэрэнсодномын Билгүүдэй. Найман настай хүү эмээ өвөөтэйгээ гэрт амьдардаг. Билгүүдэй гурван настай байхдаа зүрхний ховдлын гажигтай болох нь илэрч, Бээжингийн Хуашин эмнэлгийн алтан гартай эмч нарын ачаар амь аврагджээ.

Дараагийн хүүхэд бол таван настай Ганболдын Эрдэнэшагай. Улаанбаатар хотын зүүн захад ах дүү зургуулаа эцэг эхийн хамт амьдардаг. Мөн л зүрхны ховдлын гажигтай гэж илэрч өнгөрсөн жил Өвөрмонголын нийслэл Хөх хотод үнэ төлбөргүй хагалгаанд орсон. Хүүгийн ээж хоёр жилийн өмнө элэгний хорт хавдраар нас баржээ.

Эднийх ам бүл наймуулаа, барилга дээр ажилладаг аавынхаа сарын 700,000 төгрөгийн цалингаар хүнс залгуулдаг өнөр өтгөн гэр бүл. Бяцхан хүүгийнхээ амийг аварсан эмч нарт болоод Хятадын Улаан загалмайн санд маш их баярлаж байгаагаа эцэг эх нь илэрхийлжээ.

Энэ мэтчилэн бусад хүүхдүүд хагалгааны дараа эрүүл мэнд нь сайн байгааг эмч нар үзэж оношилсон байна.

. Монгол улсад төрөлхийн зүрхний гажигтай ч хагалгаанд ороход санхүүгийн саадтай тулгардаг олон хүүхдүүд бий.

Эх сурвалж: www.china.org.cn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.