СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-14

З.Боргилмаа: МСНЭ-д салбарын эрх ашгаас өөр эрх ашиг огт байхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан. Зөрчлийн хуулиар шийдэгдэж байсан бусдын нэр хүндэд халдах, гүтгэх асуудлыг цаашид Эрүүгийн хуулиар шийдвэрлэх болж буй сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татаж байна. Уг өөрчлөлтийг хуульд оруулахдаа МСНЭ-тэй зөвшилцсөн гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан байна. Та юун түрүүн үүнд тайлбар өгнө үү.

- Зөрчлийн хууль хэрэгжсэн сүүлийн хоёр жилд “Гүтгэх” заалтаар дийлэнх тохиолдолд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэр төр гутаасан гэдэг үндэслэлээр шүүхийн бус журмаар буюу хэн нэг байцаагчийн дүгнэлтээр шийтгэн торгууль ногдуулах нь эрс ихэссэн. Зөрчлийн хууль хэрэгжиж буй практик болон бусад үндэслэл, судалгааг харгалзан Засгийн газар гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасч, Эрүүгийн хуулиар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгаад байсан юм. МСНЭ-ээс Эрүүгийн хуулийн төсөлтэй холбогдуулан холбогдох заалтын талаар санал авах зорилгоор хэд хэдэн удаагийн уулзалт, хоёр ч удаагийн хэлэлцүүлгийг салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран сэтгүүлч, редакцийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсны үр дүнд тодорхой зарчмууд дээр санал нэгдэн УИХ-ын Ажлын хэсэгт төлөөллөө оруулан ажиллахаар болсон юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон УИХ-ын нээлттэй хэлэлцүүлэг, 12 дугаар сард болсон ажлын хэсгийн хурал, улмаар Байнгын хороо, чуулганы хэлэлцүүлгүүдэд бид оролцож, салбарынхнаас гарсан санал, байр суурийг илэрхийлж явсан. Хуульд оруулах заалтын томьёолол дээр УИХ-ын гишүүд, УИХ-ын хуулийн зөвлөхүүдтэй хоёр талаасаа хэлэлцэж, мэтгэлцэж, зөвшилцөж нэлээн л юм болсон. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэвлэлд өгсөн тайлбартаа ч үүнийг хэлсэн байна лээ. Мөн хуулийн төслийг Засгийн газраас санаачлан оруулж ирснийг ч хэлсэн байна.

- Зөрчлийн хуулийн “гүтгэх” заалт Эрүүгийн хуулийн төсөлд агуулга, томьёоллын хувьд төдийлөн өөрчлөлтгүйгээр тусгагдсан байсан. Харин батлагдах хүртэл хэд хэдэн хэлэлцүүлгийн явцад ихээхэн өөрчлөгдсөн гэж харж байна. Та бүхэн ямар байр суурь баримталж, ямар санал оруулсан бэ?

-Гүтгэх гэмт хэргийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хамаатуулан томьёолсон Зөрчлийн хуулийн заалтыг Эрүүгийн хуулийн төсөлд тэр агуулга, хэлбэрээр нь тусган оруулж ирсэн байсан. Бусдын нэр хүндийг унагах зорилгоор гүтгэх нь зөрчил, магадгүй гэмт хэрэг мөн. Ийм замаар бусдын ажил алба, бизнесийг булаах үзэгдэл ч нийгэмд гаарах шинжтэй болсон нь үнэн. Гэхдээ үүнийг зохион байгуулагчид, санхүүжүүлэгчид нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний ард нуугдаад үлддэг байж болохгүй. Тийм учраас гүтгэх заалтыг хэвлэл мэдээллийнхэнд оноож хуульчлах нь байж болохгүй, хуулийн төслөөс хасья гэдэг саналыг хоёр ч удаагийн хэлэлцүүлгээс манай сэтгүүлчид гаргасан. Үүнийг МСНЭ-ээс албан бичгээр илэрхийлж, Ажлын хэсгийн хурал, шат шатны хэлэлцүүлэг бүр дээр ярьж байсан. Салбарын эрх ашгаас гадна өөр ямар нэг эрх ашиг гэж МСНЭ-д байхгүй. Ийм жанжин шугам барьж ажилласан.

Ажлын хэсэг дээр МСНЭ буюу сэтгүүл зүйн салбарынхны байр суурь, саналыг олон талаас хэлэлцэж байж томьёоллыг анх төсөлд орж ирснээс нэлээн өөрчилж УИХ-аар батлуулсан юм шүү. Зөвхөн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ гэж хамаатуулах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн үнэт зүйлийн эсрэг алхам болно гэдгийг тайлбарлаж явсаар харилцан ойлголцсон. Эрүүгийн хуульд орсон заалтыг сайн хараарай. Бусдын нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан бол  хуулийн хариуцлага хүлээхээр томьёологдсон байгаа шүү. Сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл л бусдыг гүтгэдэг гэдэг ойлголтыг хуулийн хүрээнд өөрчилж чадсан гэж бодож байна. Бусдын нэр хүндийг гутаах зорилгоор худал мэдээллийг хэн ч хаана ч тараасан хариуцлага хүлээхээр хуульчилсан гэсэн үг. Ингэснээр гүтгэлэг зохион байгуулагчид сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний ард нуугдах боломжгүй болсон шүү гэдгийг хэлмээр байна.

- Сэтгүүлч, редакци мэдээ, мэдээллийнхээ үнэн худлыг л хариуцна гэсэн үг үү?

-Худал мэдээлэл мэргэжлийн редакциас гардаггүй гэж үзэж болно. Олон улсад ч ийм хандлага, жишиг бий болоод байгаа. Энд заавал хэлэх ёстой нэг мэдээлэл гэвэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам төслийн ажлын хэсэгт салбарын төлөөллийг оруулж ажиллах саналаа илэрхийлсэн. Уг хуулиар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрхийг хамгаална. Тийм зорилгыг ч хууль санаачлагчил баримталж байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ хууль ийм үзэл баримтлалаар батлагдаж чадвал Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг айлгах, дарамтлах эрсдэл буурна. Аливаа хууль асуудал бий болсон хойно араас нь хөөж шийтгэхээс гадна урьдчилан сэргийлэх зорилгыг агуулдаг. Сэтгүүлч ч бай, хэн ч бай бусдын нэр хүнд хэмээх мөн л Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлийг хүндэтгэх үүрэгтэй шүү дээ. Бүгд л гүтгэлэг, худал мэдээлэл хэвлэн нийтлээд байдаг юм шиг биднийг Эрүүгийн хуулиар яллах нь гэж айх нь өөрөө ташаарал.

-Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд хэд хэдэн өөрчлөлт бий боллоо. Саяхан Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль энэ намрын чуулганаар батлагдлаа. Эдгээрт МСНЭ-ээс мөн анхааран ажилласан байх?

- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Монголын телевизүүдийн холбоо төлөөллөө оруулан ажилласан. Ажлын хэсэгт багтсан төлөөллөөр дамжуулан мэдээлэл, санал бодлоо солилцоод явсан. Харин Сонгуулийн тухай хуулийн төсөлд хуулиа зөвшөөрөгдөх сурталчилгааны хэлбэрт сонин, сэтгүүлийг огт багтаагаагүй, хасан байсныг залруулсан. Сонин, сэтгүүлийн уншигчдын мэдээлэл авах эрхийг үл ойшоож байгааг Ажлын хэсэгт уламжилж, саналаа илэрхийлснийг хүлээн авч Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хэлбэрт “Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааг хэвлэн нийтлэх” тухай заалтыг нэмж оруулан баталсан.

-Эдгээр саналаа илэрхийлэхдээ МСНЭ бүх сэтгүүлч, редакциас саналыг авч сонсож чадаж байгаа юу. Бүх зүйл болоод өнгөрсний дараа эвлэлийг шүүмжлэх, салбарыг төлөөлөн санал илэрхийлэх эрхгүй гэх мэт шүүмжлэл гарч байгааг яах вэ?

- Хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн холбоод бий. Тухай, тухайн салбарын мэргэжлийн холбоод, бусад төрийн бус байгууллагуудад хандан хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж, санал байр суурийг нь сонсдог. Тэдгээр холбоод өөрийн салбараа цааш нь мэдээллээр хангаж, нэгдсэн байр суурийг илэрхийлдэг. Мөн мэргэжлийн редакциуд руу ханддаг. Нэр бүхий нийтлэлч нартаа ч ханддаг. Үүнээс өөр хамтын ажиллагааны ямар механизм байж болох вэ. Та бод доо. Тэр бүрт хандаж, саналыг нь сонсоно гэвэл хэцүү. УИХ-аар хэлэлцэх хуулийн төсөл гэхэд биднийг хүлээхгүй шүү дээ. Гэхдээ бид цаашид анхаарч ажиллая. Шүүмжлэл, санал бодлыг сонсоё. Аль, аль талд маань салбарын эрх ашгаас өөр эрхэм зүйл байхгүй. Тийм болохоор үүнд эмзэглэхгүй байна. Ялангуяа

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.