СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Баттөмөр: Оюутолгойд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шаардлага тавьсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэр дээр Олон улсын валютын сан/ОУВС/-ийн суурин төлөөлөгч байр сууриа илэрхийлж, манай улсыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж мэдэгдсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан бид УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Засгийн газар тэтгэврийн зээл тэглэх шийдвэр гаргахаасаа өмнө ОУВС-тай тохирох ёстой байсан хэмээн үзэж байна. Мөн тэрээр Оюутолгойн гэрээг сайжруулах тогтоол боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Тиймээс гэрээг сайжруулах ажил ямар явцтай байгааг тодрууллаа. 

Иргэддээ бодсон гэдэг утгаар нь бид дэмжсэн. Бид ОУВС-ийн аргамжаанд байгаа. Тэр арга хэмжээ нь тодорхой хугацаатай. Түүнээс цааш аргамжаагаа таслаад явбал ОУВС-ийн хөтөлбөрөөс гарах хэрэг гарна. Гэвч энэ хөтөлбөрөөс гарна гэдэг манай улс өөрсдийгөө авч явах хэрэгтэй болно гэсэн үг. Монгол улс өөрсдийгөө авч явахад хүнд. Тиймээс цаашид ОУВС-тай хамтарч ажиллах шаардлагатай. Манайхны нэг алдаа бол хүнтэй тохиролцоод түүнээсээ буцдаг. Үүний нэг илрэл нь ОУВС-тай тохирсон тохироогоо зөрчсөн асуудал гарлаа, сая...

Монгол улсын төсөв 11.9 их наяд төгрөг. Дээрх мөнгө шууд иргэдэд очихгүй ч гэсэн банканд очиж байгаа. Нөгөө талаар банкны чанаргүй активыг чөлөөлж, банкны үйл ажиллагааг дэмжсэн болно. Энэ талаар банкны үйл ажиллагаа сайжирч зээлийн хүү буух, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болох талтай. Үндсэндээ хоёр талтай. Тиймээс Зсгийн газар зөв зохицуулалтаар эдийн засагт нөлөөгүйгээр аваад гарах боломжтой. Буруу зохицуулалт хийвэл эдийн засагт сөрөг нөлөө үүснэ.

-Манай улс АИ-92 бензиний үнэ тогтворжуулах олон улсын гэрээнд нэгдсэн. Ямар шаардлага байна вэ?

Сүүлийн үед алтны үнэ өсч байгаа нь хямрал ойр байгаатай холбоотой. Олон улсын шинжээчид хямрал ойртох үед алтны үнэ өсдөг гэж үздэг. Тиймээс эдийн засгийн хямрал болох гэж буй энэ үед нефтийн үнээ тогтвортой байх тал дээр судалгаатай хандах нь зөв.

-Оюутолгойн асуудал юу болж байна. Гэрээгээ сайжруулах ажилдаа орсон гэж ойлгосон?

-Ажлын хэсэг УИХ-ын тогтоол гаргаад өгсөн. Оюутолгой Засгийн газартай хийсэн гэрээнүүдэд алдаа байна. Оюутолгой гурван хувийн хүүтэй зээлийг олон улсаас босгоод манайд есөн хувийн хүүтэйгээр бүтээн байгуулалтыг хийж байна. Үүнээс болоод манайх үр ашиг хүртэх нь 2048 он болтол хойшилж байгаа юм. Тиймээс засах шаардлагатай. 3-р сарын дундуур ажлын явцаа танилцуулах ёстой. Яриа хэлцлүүд хийгдэж байгаа гэсэн хүлээлт байна.

Ер нь Оюутолгойн хөрөнгө оруулагч тал хэт их ашиг хайгаад “танай 2800 хүнийг ажиллуулж байна, танайхаас бараа бүтээгдэхүүн худалдан авч байна” гэх байдлаар хандаж байгаа юм. Гэхдээ энэ төсөл дэлхийн гурав дахь том бүтээн байгуулалт, орд болох юм. Гэтэл үр ашиггүй хөрөнгө оруулалт болоод байна. Тиймээс УИХ-ын тогтоолд 86 зүйл, заалтыг тусгаад өгсөн. Түүнийхээ үр дүнг хүлээж байна.

Оюутолгойн хувьцаа нэг хэсэг унасан. Одоо буцаад өсч байна.

Бид УИХ-ын тогтоолдоо

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.