АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын хиймэл дагуулын мэдээгээр Австралид асч буй ойн түймрийн утаа удахгүй манай гарагийг бүтэн тойрч бөгжилнө хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж тивийн зүүн эрэгт ассан түймрийн утаа Номхон далай руу түлхэгдсэн байна.
НАСА-ын мэдээлж буйгаар энэ оны эхний өдөр буюу ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө утаа Өмнөд Америк тивийг гаталж тэнгэрт манан татуулжээ. Харин нэгдүгээр сарын 8-ны өдөр гэхэд түймрийн утаа манай гарагийн тэн хагасыг туулсан байна.
Сансар судлалын станцаас энэ байдлаараа түймрийн утаа бөмбөрцгийг багадаа нэг удаа бөгжилж тойрно гэж үзжээ. Австралийн түймэрт 28 хүн амиа алдаж, 2,000 айлын эд хөрөнгө шатаад байна.
Түймрийн утаа нь тэр бүр харагддаггүй их хэмжээтэй байгаа ба галаас үүдэлтэй аянга цахилгааныг үүсгэж байна гэж үзлээ. Утаа агаар мандлын давхаргад 17,7км өндөрт хүрч дээшилсэн байна. Мөн дэлхийн агаар мандал, цаг уурт хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн судална гэжээ.
Хамгийн наад зах нь утаанаас болж тэнгэрийн өнгө үүлэрхэг, манантай болж өөрчлөгдөнө. Агаарын чанар муудна. Цаст уулууд өнгөө алдах зэргээр Шинэ Зеланд, Өмнөд Америкт нөлөөлсөн билээ.
Эх сурвалж: The BBC