СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ахмадууд Байгалийн баялгийг тэгш шударга хуваарилах түр хороо байгуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Ахмад настнуудын тэтгэврийг нэг удаа тэглэхээр болсон нь зээл авсан аваагүйгээр нь хуваах болсон тул зээл аваагүй ахмадуудын төлөөлөл Байгалийн баялгийг тэгш шударга хувиарлах түр хороо байгуулахаар болсон талаар өнөөдөр мэдээллээ. 

Тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмадад байгалийн баялгийг тэгш хуваарилах үүднээс Сар шинээс өмнө 3 сая төгрөгийг олгож өгөх саналыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ. УИХ тэтгэврийн зээлийг тэглэх хуулиндаа хэсэгчлэн хориг тавьж, Үндсэн хуулинд заасны дагуу байгалийн баялгийг тэгш хүртэх ёстой гэсэн заалтыг хэрэгжүүлж, ахмадуудын тэтгэврийг жигд нэмэх хэрэгтэй гэв.
"Нийслэл болон хөдөө орон нутгийн ахмадууд бидэнтэй нэгдэж байна. Төрийн гурван өндөрлөг ажлын тав хоногийн дотор бидний саналд хариу хэлнэ үү" хэмээн Эрх ашгаа хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар мэдэгдэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.