Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын хашаанд дулааны шугам сүлжээний худгаас энэ сарын 12-ны өдрийн 20:30 цагт цогцос олджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 20:55 цагт очиж, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хорооллын байранд цахилгаан шат гацаж, дотор нь 5 хүн байгаа тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 01:52 цагт очиж, нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Г /41 настай, эмэгтэй/, А /20 настай, эмэгтэй/, Хан-Уул дүүргийн харьяат иргэн Х /21 настай, эрэгтэй/, Х /21 настай эмэгтэй/, Х /2 настай, эрэгтэй/ нарыг цахилгаан шатнаас гаргасан байна.