Нийгмийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаагаар үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь хийсэн үйлдэлдээ огт харамсдаггүй гэдгийг харуулжээ. Судлаачид АНУ-ын 21 мужийн 667 эмэгтэйгээс судалгаа авсан байна. Ингэхэд тэдгээр эмэгтэйчүүдийн 95 хувь нь үр хөндүүлсэн нь зөв шийдвэр байсан тул харамсаагүй гэжээ.
Судалгаанд оролцсон үр хөндөлт хийлгэж байсан бүсгүйчүүдээс хагалгааны дараах уйтгарлах, гэмших, итгэх найдах, харамсах, уурлах, баярлах зэрэг сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүдээс аль нь хамгийн их илэрч байсныг асуухад ихэнхдээ итгэл найдвар төрж байсан хэмээн хариулсан байна. Гэвч тэдний өгсөн хариулт зуун хувь үнэн зөв гэдгийг батлах аргагүй тул эмэгтэйчүүдэд үр хөндөлтийн дараа учрах сэтгэл санааны байдлыг сайжруулах хэрэгтэй гэжээ.
Үр хөндөлтийг эсэргүүцсэн олон байгууллага, хувь хүмүүс, улс орнууд байдаг. Гэвч уг судалгаагаар хоёр талтай гэдгийг нотлон харуулж байна гэж судлаачид тайлбарлажээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд үүнтэй төстэй судалгаа хийхэд мөн адил судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 95 хувь нь зөв алхам хийсэн гэдэгтээ итгэлтэй байжээ.
Эх сурвалж: The Guardian