СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын Баатар Э.Бат-Үүл: Намайг шүүх шүүгч олдсонгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, гүтгэсэн гэх Зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө 09.00 цагаас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох тов гарсан.

Уг шүүх хуралд Э.Бат-Үүлд гүтгүүлж хохирсон гээд байгаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн биеэр оролцохоор болсон нь олны анхаарлыг татаж байсан юм.

Гэвч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн Улсын Баатар Э.Бат-Үүлийг 11.00 цагаас эхлэн шүүх танхимд оруулсан боловч шүүх хурлыг эхлүүлэхгүй хоёр цаг хүлээлгэсний дараа хойшлогджээ.

Шүүх хуралдаан хэд хоногоор хойшилсон, мөн ямар шалтгаанаар хойшилсныг Улсын Баатар Э.Бат-Үүлээс тодруулахад “Шүүх хуралдаан хэд хоногоор хойшилсон нь тодорхойгүй байгаа. Ямартай ч 14 хоногт багтаад тов нь зарлагдах юм гэсэн. Яагаад хойшилсон шалтгааныг нь би мэдэж чадсангүй. Миний ойлгосноор намайг шүүх шүүгч олдоогүй юм гэсэн” хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.