СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Я.Содбаатар: Бэлэн мөнгө тараагаагүй учир эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Тэтгэврийн зээл тэглэх хуулийг баталсантай холбоотойгоор ОУВС мэдэгдэл гаргаж, Монгол улсыг гэрээгээ зөрчлөө гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар "ОУВС буруу мэдээлэл авсан учраас зээл тэглэх асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн байна" гэв. 

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 

-Олон улсын валютын сан манайхыг гэрээгээ зөрчсөн гэж үзлээ. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Манай эдийн засаг сэхээнд байх үедээ Олон улсын валютын сан /ОУВС/-тай хамтарч ажилласнаар манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. 2020 оны 5 сард гэрээгээ хоёр талаасаа дүгнэх ёстой. ОУВС манайхтай хамтран ажиллаж байгаа ажлаа өндөр түвшинд үнэлж байгаа. Сая Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тэтгэврийн зээл тэглэх, байгалийн баялагийн тэгш хуваарилалттай холбоотой шийдвэр дээр ОУВС-гийн суурин төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн юм байна гэж ойлгосон. 

Зарим улс төрийн намуудын ярьж байгаа шиг бэлэн мөнгө иргэдийн гар дээр өгөхгүй гэдэг зарчим барьсан. Тиймээс энэ эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг зөв тооцооллыг ОУВС-д хүргүүлж, өв ойлголт өгөх ёстой гэж бодож байна.
-ОУВС буруу дүгнэсэн гэж үзэж байна уу?
-ОУВС зөв, буруу дүгнэсэн эсэхийг мэдэхгүй. Харин суурин төлөөлөгч мэдээллийн зөрүү ойлголттой байна уу гэж харж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.