СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-13

Долоон шүүгчийн эрхийг сэргээж, таван шүүгчийн хэргийг шүүх хянаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчээс гэм буруугүй гэж үзсэн зарим шүүгчийн эрхийг сэргээжээ.

Хэд хэдэн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Гэм буруугүй гэж үзсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн нэр бүхий долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээж байгаа” гэлээ.
Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарын эрхийг сэргээх зарлигаа Ерөнхийлөгч баталсан гэнэ.
юм. Тэднээс болон дээр нэр дурдсан шүүгчдээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрээгүй нь батлагдсан учраас ийнхүү сэргээсэн байна.
Харин өдгөө дээрх 17 шүүгчээс дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг зэрэг хүнийг буруутган яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон хахууль өгсөн, авсан, зуучилсан 10 гаруй хүнд холбогдох хэрэгтэй тус шүүхийн шүүгч нар танилцаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Харин хил давж явсан шүүгч Ц.Амарсайханы хэргийг тусгаарлаад буй аж.
Эдгээрээс гадна үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдаас хахууль авсан хэрэгт хэд хэдэн шүүгч холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өдгөө шалгуулсаар буй билээ. Ташрамд дурдахад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлмэгц ОХУ-аар дамжин АНУ-ыг зорьсон, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг эх оронд нь шилжүүлэх, эсэхийг ирэх тавдугаар сард Америкийн шүүхэд хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий. 

Энэхүү мэдээллийг баталж, Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, зарим шүүгч нарын эрхийг сэргээлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.