СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Арабт хамгийн удаан эрх барьсан султаныг үдэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Арабын ертөнцөд хамгийн олон жил эрх барьсан Оманы султан Кабус бин Сайд аль Сайд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 79 насандаа тэнгэрт хальсан билээ. Дэлхийн удирдагчид төдийгүй Оманы ард түмэн түүний дурсгалд хүндэтгэл үзүүлж, эцсийн замд нь үдэж байна.

Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Уэльсийн ханхүү Чарльз нар Оманы нийслэл Мускат хотод иржээ. Аль Алам ордонд султаны гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмиртийн эмиртүүдээс гадна, Бахрейн улсын хаан, Тунисын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг өндөр дээд хэргэм цолтой эрхмүүд цугласан байна.

 

 

1970 оны цуст төрийн эргэлтээр Оманы султан суудалд суусан Кабус улс орныг хөгжлийн замд нь хөтөлж чадсан хэмээн үздэг тул ард иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн юм. Кабус цэл залуухан 29 настай байхдаа Британийн тусламжтайгаар эцгээсээ төрийн эрх мэдлийг булаасан ч тэр цагаас хойш эв эеийг эрхэмлэж, улс орнуудтай нөхөрсөг харилцаатай байсныг Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп, Ираны гадаад хэргийн яам, Европын холбоо зэрэг дэлхийн бүхий л хэсэгт илэрхийлж байна. Түүний залгамжлагчаар үеэл дүү нь болох Хайтам бин Тарик аль Сайд тангараг өргөх ажээ.

 

 

Кабус амьд ахуй цагтаа олон нийтэд залгамжлагчаа ил тод зарлаагүй тул гэр бүлийн гишүүд гурав хоногийн дотор хуралдаж залгамжлагчийг сонгосон байна. Эрхэм дээдсийн таалал төгссөн шалтгааныг зарлаагүй ч .

 

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.