Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 284-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал:
Бямба гарагт 03:40 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 51 настай, эмэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон.
Ням гарагт 01:30 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд Toyota Raum маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Х нас барсан байна.