СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-01-13

Нэн ховордсон хойлог шувууг хууль бусаар агнасан зөрчлийг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор Говь-Алтай аймгаас 60-32 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ховор төрлийн болох алтайн хойлог шувуу  нэг ширхэг, тарвага есөн ширхэгийг тээвэрлэж нэвтрүүлэх гэж байсныг НМХГ-ийн байцаагчид илрүүлжээ.

Мэргэжлийн хяналтын байцаагчид есөн тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд,  Алтайн хойлог шувууг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, холбогдох этгээдэд хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Хойлог шувууны махыг нь идэн, ясыг  нь буцалгаж уусан хүн үхдэггүй гэх яриа монголчуудын дунд тархсанаас үүдэн нэн ховордсон тус шувууг ихээр агнаж, тоо толгойг эрс цөөрүүлээд байгаа аж. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.