СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-13

BBC:Монголд гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Би 36 настай Дулмаа (нэрийг нь нууцалсан) гэх бүсгүйтэй уулзаж ярилцсан. Тэр нөхөртэйгээ 2004 онд анх танилцсан бөгөөд анхны хүүхэд нь төрсний дараагаас нөхөр нь түүнд гар хүрэх болжээ. 2009 онд түүнийг хэвтэрт ортол нь зодсоноос болж түүний өрөөсөн нүд нь харах чадвараа 90 хүртэлх хувиар алдсан. Монгол гуравхан сая хүн амтай дэлхий дээрх хамгийн сийрэг суурьшсан ард түмэн. Дулмаа хэдийгээр хөдөө өссөн ч оюутан болсон цагаасаа хойш Улаанбаатар хотод гэр хороололд амьдрах болжээ.

Гэр хороололд амьдарч буй иргэд түргэн тусламж дуудсан үед нэлээд удаан хугацааны дараа ирдэг. Тус улс өнгөрсөн 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эрүүгийн гэмт хэргийн тухай хуульд тооцдог болсон юм. Шинэ хуулиар эхний ээлжинд сануулга өгөөд өнгөрөх бол дахин давтагдсан тохиолдолд эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болсон байна. Тус улсын Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төв өнгөрсөн .

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр хамгаалах байрны үйл ажиллагаа доголдох болсон. Өнгөрсөн 2017 оны байдлаар Монгол Улсын нийт өр 23 тэрбум ам.доллар байсан. Энэ нь 2011 оноос 17.5 хувиар, 2016 оноос нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Хорогдох байрны зардал нь 100 хувь улсын төсвөөс байдаг” гэжээ.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-asia-42050602

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.