СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хатан хаан Элизабет ханхүү Харритай нүүр тулан уулзана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ханхүү Харри гэр бүлээсээ тусдаа, бие даан амьдарч хатан хаан хоёрдугаар Элизабетийн гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг хариуцлагаас татгалзаж буйгаа мэдэгдсэн билээ. Хатан Элизабет болон түүний гэр бүлийн бусад гишүүд энэ талаар урьд өмнө мэдээгүй байсан тул хүндхэн цохилт болсон юм.

Тэгвэл ирэх долоо хоногийн даваа гарагт нас өндөр гарсан хатан Элизабет ач хүү Харритайгаа нүүр тулан уулзаж, Сассексын гүнгийн авхай болон Харригийн ирээдүйд гүйцэтгэх үүрэг хариуцлагын талаар ярилцахаар болжээ. Мөн уг нүүр тулсан чухал уулзалтад ханхүүгийн аав Чарльз, ах Уильям нар байлцахаар төлөвлөснийг ордны эх сурвалж мэдээлсэн байна.

Даваа гарагт болох уулзалтын дараа Сассексын гүнгийн гэр бүл хатан хааны гэр бүлтэй цаашид ямар холбоо харилцаатай байх нь тодорхой болно гэж хүлээж байгаа юм. Харри гэр бүлээсээ хөндийрөөд зогсохгүй санхүүгийн хувьд ч олон нийтийн сангаас хумслалгүй бие дааж бизнесээ хөгжүүлэхээ мэдэгдсэн билээ. Их Британичууд хаан ширээний өрсөлдөөнөөс нэрээ татсанд ханхүүгээр бахархаж байгаа ч хаант засаглалд бууж өгсөн Меганд шүүмжтэй хандаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.