СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: “Бизнес түншлэл 2020” сургалтыг гурван чиглэлээр явууллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

"Ази фарма" компани Бизнес түншлэл 2020 эм зүйн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг хоёр өдрийн турш зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр Монгол улсын эм зүйн салбар, чиг хандлагыг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмийн сангийн эрхлэгч нар, харилцагч байгууллагын төлөөлөл нартаа таниулах уулзалт, илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

 “Бизнес түншлэл 2020” эм зүйн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний хандлага, эм зүйн тусламж үйлчилгээний чанар, ёс зүй, эм зүйчдийн хувь хүний хөгжил сэдвийн дагуу сургалт, мэргэжлийн уулзалт ярилцлагуудыг нэг дор зохион байгуулж байгаагаараа онцлог байлаа.

Эрүүл мэндийн салбарт тэргүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг "Ази фарма" компани Монгол улсын эм эмийн хэрэгслийн зах зээлд 17 жилийн турш амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 458 ажилчинтай нийслэл болон орон нутагт 14 эм ханган нийлүүлэх сүлжээ эмийн сангийн 40 салбартай хүн амд чанартай баталгаатай эм эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна. Энэ ч хүрээнд хоёр өдрийн турш эм зүйчид, эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрхлэгч нарт .

"Ази фарма" компани эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн эрхлэгч нарт Монгол улсын өвчлөлийн чиг хандлага, дэлхийн эм зүйн төлөв байдал, эм зүйн салбарын тусламж үйлчилгээний чанар, ёс зүйн хандлага, ЭМЯ-ны шинэ хууль, тушаал шийдвэрийг танилцуулсан үр өгөөжтэй сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.