ДАШТ-нд оролцох эрх олгох бүжгийн спортын хамтлаг бүжгийн Улсын аварга шалгаруулах “САРНЫ ЦОМ 2018” тэмцээн Тэмүүжин спорт цогцолборт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь
-Насанд хүрэгчдийн УАШТ /формейшн/ стандарт
-Насанд хүрэгчдийн УАШТ /формейшн/ латин
-Оюутны УАШТ /формейшн/ латин
-Байгууллагын АШТ /формейшн/ латин
-Зэрэглэлийн тэмцээнүүд
-Тамирчин хөгжүүлэх хөтөлбөрт тэмцээн гэсэн зургаан төрөлд болж аваргуудаа тодруулав.
Тэмцээний байгууллагын аварга шалгаруулах төрөлд Голомт Банкны бүжгийн “Хөх давалгаа” хамтлаг тэргүүн байр эзэлсэн бол насанд хүрэгчдийн УАШТ-ий стандарт бүжгийн төрөлд "Хатан Туул-II” хамтлаг удаалж, Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд латин бүжгийн төрөлд АШУҮИС-ийн хамтлаг аман хүзүүдсэн байна.
Moon Dance клубын Moon Dance хамтлаг ДАШТ-нд оролцох эрх олгох бүжгийн спортын хамтлаг бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэн Монгол Улсаа төлөөлөн БНХАУ-д 12 сарын 3-нд зохион байгуулагдах Латин бүжгийн ДАШТ-нд оролцох эрхээ авлаа. Тус хамтлагийн бүжигчид өнгөрсөн хавар болсон Англи улсад зохион байгуулагдсан BLACKPOOL 2018 бүжгийн спортын аварга шалгаруулах Олон Улсын тэмцээнд Латин бүжгийн хамтлаг төрөлд амжилттай оролцож байр эзэлж байсан юм.