Төв аймгийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж /2020-01-10/ тус аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.
ЕБС-ийн сурагчдын амралтыг дахин долоо хоногоор сунгаж, энэ хугацаанд мэдээлэл сурталчилгааг өргөн хүрээнд хийх, сургууль цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйтэл хийх, хүүхдүүд оролцсон олон нийтийн арга хэмжээг хориглох шийдвэр гаргалаа.
Мөн 0-5 насны хүүхэд нь ханиад хүрсэн эцэг эх эмчийн магадлагаатай бол дотоод журмаараа 5 хүртэл хоногийн чөлөө олгох шийдвэр гарчээ.