СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-01-10

Малын хулгайд зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн явцад дээрх гурван хуулийн төслийг нэгтгэсэн байна. 

Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялтай болгосон байна. Мал хулгайлсан хүнд Зөрчлийн хуулиар шийтгэдэг жишиг манай улсад байхгүй юм байна. Эрүүгийн багц хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан ч зургаан сар хорихоос эхлээд шийтгэл ногдуулахаар болж байгаа юм байна.

Ганц ишиг хулгайлахдаа ч машин, механизм ашигласан хүндрүүлэх нөхцөлд тооцно гэж хуулийн төсөлд тусгажээ. Мөн хурдан удмын адуу зэрэг өндөр ашиг шимтэй малыг хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд тооцогдохоор болж байгаа юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.