Японы ZOZO цахим дэлгүүрийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Юсаку Маезава Твиттерийнхээ дагагчдын дундаас 1,000 хүнийг сонгож тус бүр сая иен буу 9,100 ам.доллар, нийтдээ тэрбум иен буюу есөн сая ам.долларыг бэлэглэхээр болжээ. Тэрбумтны өгсөн бэлэг тэдний хувьд хэрхэн аз жаргалтай болгохыг баталж, жиргээг нь бусадтай хуваалцсан хүмүүсээс азтануудаа сонгох юм байна.
Мянган хүнийг баярлуулахаар болсон бичлэгээ YouTube хуудсанд байршуулсны дараа дөрвөн сая хүн уриалгад нэгдэж, бусадтай хуваалцжээ. Ойрын өдрүүдэд Маезава мөнгөтэй болохыг хүссэн хүмүүсийн түүх, хүсэл эрмэлзэлтэй нэг бүрчлэн танилцаж сая иений азтануудаа шалгаруулах юм байна. Энэ ажилд цахим орчны мэргэжилтнүүд туслах ажээ.
Тэрбумтан залуу өнгөрсөн жилийн нэгдүгээр сард 100 сая иен буюу 914,000 ам.долларыг Твиттерийнхээ 100 хэрэглэгчтэй хуваалцаж, бэлэглэсэн юм. Форбес сэтгүүлд нийтэлснээр тэрбээр хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй ба рок хөгжим сонирхогч, сарны аялагч, урлагийн цуглуулагч гээд олон талын өвөрмөц сонирхолтой нэгэн билээ.
Тesla-ийн Элон Маскийн сар луу аялуулах хөтөлбөрийн эхний зорчигч болсон Маезава 2017 онд Америкийн уран бүтээлч Jean-Michel Basquiat-ын бүтээлийг 111 сая ам.доллараар худалдаж авч олны анхаарлыг татаж байсан юм.
Эх сурвалж: CNN