СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Төмөр замын хашлаганд даруулж хүнд гэмтсэн Д.Должинсүрэн ард иргэддээ хандлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Дорноговь аймгийн Өргөн сумын сургуулийнхаа халаалтын нүүрсийг зөөж байхдаа 2008 оны арваннэгдүгээр сард Төмөр замын хашлага болгон тавьсан төмөр замын 720 кг төмөрт даруулж, хөдөлмөрийн чадвараа алдаад байгаа иргэн Д.Должинсүрэн болон ар гэрийнхэн нь ард түмэндээ хандлаа. 

Тэрхүү ослын улмаас нүд нь бүлтэрч, мэдрэл нь дарагдсан байдалтай ГССҮТөвд хүргэгдэн ирж, баруун нүдээ авахуулж, тархи, эрүү нүүрний мэс засалд оржээ. Үүнээс хойш жижиг мэс ажилбарт гурван удаа орж биеийн байдал нь жилээс жилд дордож, ухаан алдаж унадаг, таталт өгдөг, тархи толгой байнга өвддөг, хараа 85 хувийн алдагдалтай болоод байгаа аж. Түүгээр зогсохгүй, гэмтлээс үүдэн нуруу, нугасны өвчин даамжирч, суумгай болжээ. Тэрээр Эрдэнэт хотод хоёр хүү, нэг охинтойгоо амьдардаг бөгөөд нөхөр нь салаад явсан гэнэ.


Иргэн Д.Должинсүрэн: 

-2008 оноос хойш хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байгаа ч группээс тогтоосон 500 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа нь эм тариандаа зарцуулаад дуусдаг. Сүүлийн жилүүдэд нуруу нугасны гэмтэл илэрч суумгай болсон. Би дөнгөж 40 настай, гурван хүүхдээ орхиод хорвоог орхимооргүй байна. Монголчууд та бүхнээс манай гэр бүлийг элэг бүтэн байлгахад туслаач хэмээн хүсэж байна гэсэн юм.

Том хүү Д.Тэмүүлэн:

-Би 12 дугаар ангид сурдаг. Ээжийг минь ийм царайтайг хүмүүс хараад их сонин ханддаг. Дотроо сэтгэл маш их өвддөг. Ээжийгээ одоо хөл дээр нь босгохыг хүсэж байна гэсэн юм.

Иргэн Д.Должинсүрэнд БНСУ-ын Илсан хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэх 100 сая воныг олох шаардлага үүсээд байгаа юм байна. Иймд та бүхэн түүнд туслахын хүсвэл Хаан банкны 5152096292 дансанд тусламжийн гараа сунгаарай. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.