УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Монгол улсад 421 мянган тэтгэвэр авагчтай. Үүний 230 мянга нь тэтгэврийн зээлтэй байна. Зээл авсан иргэдийн мөнгөн дүн хэт ялгаатай байгаа талаар Эдийн засгийн болон Нийгмийн бодлогын байнгын хороон дээр ярилаа. Нэг хэсэг нь 200-300 мянган төгрөгийн зээлтэй байхад, зарим нь 20-30 сая төгрөгийн зээлтэй байна. Иймд зээлийн дундаж мөнгөн дүнг гаргая, мөн зээл аваагүй 194 мянган ахмадыг хоосон үлдээж болохгүй гэж ярьсан.
Ингээд юу гэж тогтсон бэ гэхээр 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй ахмадууд зээлээ тэглүүлнэ. Өөрөөр хэлбэл, 20 сая төгрөгийн зээлтэй хүний 6 саяыг улс тэглэж, үлдсэнийг нь өөрөө төлнө гэсэн үг. Харин зээл аваагүй 194 мянган ахмаддаа бондын эрхийн бичиг гардуулахаар боллоо. 2021 оны 5-р сараас амь орно.
Зарим улстөрийн хүчнүүд 1 сая төгрөгийн бэлнээр тараах ёстой гэж үзэж байна. Хэрэв ингэвэл бараа бүтээгдэхүүний үнэ өснө.