СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ливан улс Карлос Госн-д хилийн хориг тавилаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Ниссан автомашин үйлдвэрлэгч компанийн босс байсан Карлос Госн Япон улсад шүүх хурлаа хүлээж байсан ч нууцаар зугтан Ливан улсад очсон билээ. Япон улсын шүүх түүнийг хууль зөрчин зугтсан гэж үзсэн тул Интерполоор эрэн сурвалжилж, нэн даруй буцаахыг шаардсан. Харин Ливан улсын Засгийн газар Госнд хилийн хориг тавьснаа мэдэгдлээ.

Ливанаас явахыг хориглосон хилийн хориг тавихын өмнөх өдөр . Тэрээр Ливаны иргэншилтэй бөгөөд тус улсын Засгийн газар энэ сарын 2-ны өдөр Интерполоос Госныг баривчлахаар эрэн сурвалжилж буй мэдээллийг хүлээж авсан байна.

Ливан, Япон улс хоорондоо хэрэгтэн солилцож, шилжүүлэх гэрээ байгуулаагүй учир Интерполын шаардлагаар албадан баривчилгаа явуулах хууль эрхзүйн орчин бүрдээгүй гэсэн байна. Госн Ливан улсын иргэншилтэй тул хуулийн дагуу хил нэвтэрсэн гэж үзжээ.

Госн дэлхийн нийтэд хандан мэдээлэл өгөхдөө гэм буруугүй гэдгээ батлахын тулд тэмцэх болно, Ливанд гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байгаа тул аюулгүй, баяр хөөртэй байна гэсэн юм. Түүний эхнэр .

 

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.