Хуульч Б.Эрхэмбаатар өөрийн твиттер хаягаар "Болорчулуун гэж энэ #ЖДҮ-чнээс болж шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо!!! Шүүхээс айгаад байгаа бололтой!!!" хэмээн жиргэсэн. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Шууд харилцах хүн нь би биш шүү дээ. Шүүх хурлын талаар мэдэхгүй бана.
"Дорнод гурил" ХХК бол тариа, төмс тарьж, талх барьж, гурил үйлдвэрлэдэг компани. Төсөл аваад журмаар нь ажлаа хийж гүйцэтгэсэн. Зүүн бүсээр явсан ажлын хэсэг "Дорнод гурил"-ыг төслийн журмын дагуу ажлаа хийжээ гэж дүгнэсэн. ЖДҮ-гийн асуудлыг улстөржүүлсэн. Х баланстай компаниар зээл авсан бол асуудал шүү дээ.