СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эверестэд өвс ногоо ургаж хавар иржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн өндөрлөг, сэрүүн цэг Эверест уулын ойролцоо хавар мэт өвс ногоо, бут сөөг ихээр ургах болжээ. Зөвхөн Эверест ч гэлтгүй Хималайн нуруунд хавар хэдийн ирсэн талаар The Guardian мэдээлсэн байна.

Энэ бол дэлхийн цаг уурын дулаарал хамгийн хурдацтай явагдаж буй газар нутгийн нэг юм. Цас мөсөн орон хайлж эхэлснээр үерийн түвшин нэмэгдэж буйг анхаарууллаа. юм.

Эрдэмтэд хиймэл дагуулын зурагнаас Эверестийн орчимд ургамалжилт нэмэгдсэнийг олж тогтоосон байна. Судалгаанаас харахад далайн түвшнээс дээш 4,150-6,000 метрйн өндөрт бут сөөг, ургамал өвс ургажээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хималайн цас мөсөн орны ¼ нь хайлсан байна.

Мөнх цас хайлж байгааг илүү дэлгэрэнгүй судлах шаардлагатай бөгөөд дэлхий эко систем хэрхэн өөрчлөгдөж, ямар нөлөө үзүүлэхийг нарийвчлан судлах нь чухал гэжээ. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл мөнх цас, мөст сардигууд хэрхэн гол мөрнийг ундаалдгийг бүрэн ойлгоогүй байгаа хэмээн эх сурвалжид дурдсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.