СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-01-10

Хүүхэд гэмтсэн авто ослын тоо гурав дахин буурчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 689 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл хүлээн авчээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд байжээ. Энэ долоо хоног эхэлснээс хойш ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, нэгдүгээр сарын 06-ны өдрийн 20:15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын 3-р баг “Хүүшийн хөндий” гэх газар сумын төвөөс хойшоо 60 км/ шороон замд Toyota Land Cruiser маркийн онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй Ц нас барсан. Мөн өдрийн 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын  4-р баг “Улаан-уул” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш  7 км-т шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас барсан байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 21 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21,5 хувиар, гэмтсэн хүн 12,5 хувиар, гэмтсэн хүүхэд 3 дахин, нас барсан хүний тоо 2 дахин буурсан байна. 

Он гарсаар зам тээврийн ослын тоон мэдээ 7 хоног бүр буурсан үзүүлэлттэй байгаа ч явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх нь их байна. Авто замын гадаргуу хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар зогсоох боломжтой хурдыг сонгон замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч өөрийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.